Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.1. Хэрэглэгч www.tbox.mn сайтаар зуучлуулан www.taobao.com www.tmall.com сайтуудын бараа бүтээгдэхүүнээс захиалан, тээвэрлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч вэб сайтаар дамжуулан захиалга хийх, Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх үйл ажиллагааг хийхээс өмнө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжинэ.

1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд tbox.mn /сайт гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

2. ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2. www.tbox.mn сайт дээр байршиж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь гуравдагч талын буюу www.taobao.com www.tmall.com сайтуудын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд бөгөөд www.tbox.mn вэбсайт нь автоматаар орчуулан, хэрэглэгчдэд захиалгыг зуучлах, улс хооронд тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ.

3. ИНТЕРНЕТ ХУДАЛДААНЫ ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

3.1. www.tbox.mn сайт нь тухайн дэлгүүрийн барааны үндсэн үнийг Монгол төгрөгт хөрвүүлэн автоматаар тооцох ба уг үнэ дээр олон улсын гүйлгээний шимтгэл нэмж бодогдоно. Тусгай тээвэрлэлт шаардлагатай, гаалийн татвар өндөртэй барааг захиалгыг гүйцэтгэхээс өмнө хэрэглэгчдэд үнийн бодолтыг илгээж баталгаажуулна.

3.2. Хэрэглэгч захиалгын төлбөрийг 100% төлсөн үед захиалга хийгдэх ба бараа захиалгын төлбөрт Хятад улс доторх тээвэр буюу тухайн дэлгүүрээс БНХАУ Эрээн хотын салбар хүртэлх тээврийн үнэ багтсан байна.

3.3. Хэрэглэгч www.tbox.mn сайтаар зуучлуулан, тээвэрлүүлэхээр сонгон захиалсан барааныхаа чанар, үзүүлэлт, хэмжээ, сэтгэл ханамж, барааны зурагт тайлбар, автомат орчуулгатай холбоотой гарч болзошгүй буруу ойлголт болон сонголттой холбоотой бүх асуудлыг бүрэн хариуцна.

3.4. Хэрэглэгчийн сонгон захиалсан бараатай холбоотой асуудал үүссэн тохиолдолд захиалгаа авах боломжтой болсныг мэдэгдсэнээс хойш ажлын 2 өдрийн дотор сайтруу бичгээр буюу чатаар фото зураг бичлэгийг хавсаргаж мэдэгдэх боломжтой бөгөөд www.tbox.mn сайтын үйл ажиллагаанд шууд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

3.5. Хэрэглэгч бараа захиалахдаа Монгол улсын импортын хуулиар хориглосон бараа захиалахыг хориглох ба сайтын гишүүнчлэл, бүртгэлээр хийгдээгүй, Эрээн салбарын хаяг дээр ирсэн илгээмжүүдэд www.tbox.mn хариуцлага хүлээхгүй.

3.6 3.4-д зааснаас бусад тохиолдолд зуучлагч буюу www.tbox.mn сайтын зүгээс хариуцлага хүлээхгүй.

4. УЛААНБААТАР ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВРИЙН ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

4.1. Бараа захиалгын төлбөрт улс хоорондын тээвэрлэлтийн нийт үнэ багтаагүй бөгөөд хэрэглэгч тухайн бараагаа хүлээн авахдаа карго тээврийн үнийг захиалсан дэлгүүр бүрээр тусад нь төлөх үүргийг хүлээнэ.

4.2. Хэрэглэгчийн захиалсан барааны төрөл, онцлог, ангиллаас хамааран улс хооронд тээвэрлэх үйлчилгээний төлбөр овор хэмжээгээр бодогдох ба 1м/куб нь 400000₮~500000₮ байна.

5. ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ

5.1. Хэрэглэгч баталгаажсан захиалгаа хүлээн авах хүртэл, захиалга, тээвэрлэлт, хадгалалттай холбоотой асуудлыг www.tbox.mn хариуцах ба хүлээн авснаар тухайн захиалга амжилттай болсонд тооцогдоно.

5.2. Хэрэглэгчийн захиалга баталгаажсанаас 5.3д заасан нөхцөлүүд үүсээгүй тохиолдолд 14-с 28 хоногт Улаанбаатар хотод ирэх ба сайтад бүртгэлтэй үндсэн дугаарт мессэжээр мэдэгднэ.

5.3. Монгол улс болон БНХАУ-н бүх нийтийн амралтын өдөр, хэрэглэгчийн сонгосон дэлгүүр, Хятад доторх тээвэрлэлтийн алдаа, байгаль орчин, цаг уурын онцгой нөхцөл, хууль тогтоомж, улс төрийн болон энд дурдагдаагүй бусад давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан бараа ирэх хугацаа удааширсан тохиолдолд www.tbox.mn хариуцлага хүлээхгүй.

6. АГУУЛАХ БОЛОН ХҮРГЭЛТ

6.1. Хэрэглэгч хүргэлтээр авах тохиолдолд ачааны тээврийн хөлс болон Улаанбаатар хот доторх хүргэлтийн үнийг урьдчилан шилжүүлнэ. Улаанбаатар хотод хүргэлтийн А бүсэд 10кг тутамд 5000₮ Орон нутгийн шууданд хүргэж өгөх үнэ 10кг тутамд 5000₮

6.2 Бараа ирснийг мэдэгдсэн өдрөөс ажлын 5 хоногт хэрэглэгч үйлчилгээний хөлсийг төлж бараагаа хүлээн авах үүрэгтэй ба заасан хугацаанаас хэтэрсэн хоног тутамд тээврийн нийт хөлсний 5 хувиар хадгалалтын төлбөр нэмж бодогдоно.

6.3. Агуулахаас аваагүй хугацаа хэтэрсэн хоногийн төлбөр болон тээврийн үнэ нийлээд барааны үнийн дүнгийн 80 хувьд хүрэх эсвэл 30 хоног хэтэрсэн тохиолдолд тухайн барааг борлуулж компанид учирсан хохирлыг барагдуулах ба уг барааны төлбөр буцаан олгогдохгүй.

7. АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

7.1. www.tbox.mn вэбсайт нь системийн шинэчлэл, засвар өөрчлөлт гэх мэт шалтгаанаас бусад үед 7 хоног 24 цаг тасралтгүй ажиллагаатай байхыг эрмэлзэнэ.

7.2. Сайт захиалгыг баталгаажуулах цагийн хуваарь Даваа-с Баасан гаригуудад 10:00-19:00 цаг хүртэл байна. Төлбөр төлөгдсөнөөс ажлын 8 цагийн дотор захиалгыг гүйцэтгэнэ.

7.3. Амралтын өдрүүд болон ажлын бус цагаар хийгдсэн захиалгууд, хэрэглэгчийн сонгон захиалсан дэлгүүрүүд, бараагаа ажлын бус цагаар хүргэлтэнд гаргадаг эсэхээс хамааран тухайн өдрөө, эсвэл ирэх ажлын өдрүүдэд баталгаажна.

8. БУСАД ЗААЛТ

8.1. Хэрэглэгч нь www.tbox.mn-с үзүүлж буй захиалгыг зуучлан улс хооронд тээвэрлэх үйлчилгээний нөхцөл, төлбөр тооцох алхмын талаар хангалттай мэдээлэлтэй байх ба хэрэв энэ талаар эргэлзээ байвал ажилтнаас энэ тухайгаа лавлах хангалттай мэдээлэл авсан байх үүрэгтэй.

8.2. Санал хүсэлт үйлчилгээтэй холбоотой асуудлаар фейсбүүк хуудас болон сайтын тусламж, үйлчилгээний хэсэгт хандан шийдвэрлүүлэх боломжтой.

8.3. Сайтын үндсэн меню, ангилал гэх мэтээс бусад барааны танилцуулга тайлбар гэх мэт нь автомат орчуулгын системээр орчуулагдаж байгаа бөгөөд тухайн орчуулгын талаар эргэлзээ байвал ажилтнаас энэ тухайгаа бичгээр буюу чатаар лавлах хангалттай мэдээлэл авсан байх үүрэгтэй.

8.4. Хэрэглэгч захиалгын сонголтоо бүрэн хариуцах ба хэрэглэгчийн хүсэлтээр хайлт хийн санал болгож буй илэрцүүдэд сайт хариуцлага хүлээхгүй.

8.5 Хэрэглэгч андуурагдсан гүйлгээ болон илгээмжийг хүлээн авах, мэдэгдээгүй тохиолдлоос үүдэн гарах асуудалд харилцан зөвшилцөх боломжгүй нөхцөл үүсвэл Монгол улсын зөрчлийн тухай хуулинд заасан үндэслэлээр зохицуулагдана.

9. ТӨЛБӨР ТӨЛӨЛТ

9.1. Хэрэглэгч сайтад бүртгүүлснээр хувийн данс үүсэх бөгөөд орлого, зарлага хийх, төлбөрөө шууд төлөх, захиалгын түүх, хүргэлтийн мэдээлэл зэрэгээ бүртгүүлэн удирдах боломжтой.

9.2. Хэрэглэгчийн төлбөр хийгдсэн захиалга өөрийн хүсэлтээр болон бусад шалтгаанаар буцсан тохиолдолд хэрэглэгчийн мөнгө www.tbox.mn сайт дээрх хэрэглэгчийн хувийн дансанд шилжин орно.

9.3. Хэрэглэгч www.tbox.mn сайт дээрх хувийн данснаасаа өөрийн банкны дансруугаа мөнгөө шилжүүлэн авах эрхтэй ба ажлын цагаар харилцагчийн хүсэлтээ бичгээр илгээснээс 72 цагийн дотор шилжүүлнэ.

9.4. Хэрэглэгч сайтын нэвтрэх нэр, нууц үг холбогдох мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах бөгөөд үүдэн гарсан асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

9.5. Хэрэглэгч дансаар төлбөрөө төлөх тохиолдолд гүйлгээний утга хэсэгт захиалгын дугаар, хэрэглэгчийн дугаараа алдаагүй бичиж шилжүүлнэ. Гүйлгээний утга алдаатай бичигдсэнээс шалтгаалан захиалга баталгаажих хугацаа удааширах, захиалгын төлбөр андуурагдах гэх мэт эрсдэлүүдийг хэрэглэгч бүрэн хариуцах ба бичгээр буюу чатаар тухайн андуурагдсан гүйлгээний баримт, төлбөрийн зориулалт зэргийг яаралтай илгээх үүрэгтэй.

Түр хүлээнэ үү. Сонгогдсон бараануудыг захиалах боломжтой эсэхийг шалгаж байна.

0%

Түр хүлээнэ үү...